ТИКА Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар сургуулийг тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 12:42:31

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-аас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн гуравдугаар сургуулийн сурагчдын сургалтын орчинг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор техник, технологийн сургалтын танхимыг тохижуулах болжээ.

Уг төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрт өнөөдөр ТИКА-гийн Улаабаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн гуравдугаар сургуулийн захирал М.Нохойхүү нар гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд  ТИКА-аас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн гуравдугаар сургуульд суурин хөрөө, харуул, өрөм,  модны токарын машин, гагнуурын аппарат, суурин зүлгүүр, багажны иж бүрдэл, принтер сандал ширээ гэх мэт нийт 15 нэр төрлийн техник төхөөрөмжийн тусламжийг үзүүлэх юм. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Монголын ирээдүй болсон өсвөр үеийхэнийг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэргэжлийн ур чадвартай ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд түлхэц болох юм гэдгийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн гуравдугаар сургуулийн захирал М.Нохойхүү онцлов.

М.Дайриймаа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ