СЭЛЭНГЭ:Худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс үйлчилгээний мөнгөн хураамж авахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-09 21:59:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмыг тохилог, ая тухтай, иргэдэд ээлтэй орчинд хийхээр бэлтгэл ажлаа бүрэн хангалаа.

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан зундаа дэнж хотойтол өргөн дэлгэр нааддаг монгол түмэн энэ жил ёстой л нэг сэтгэл тэнэгэр сайхан наадах гэж байна. Хөдөлмөрч бүтээлчээрээ алдартай Сэлэнгэ түмэн 7 дугаар сарын 11-12-ны  өдрүүдэд наадамлахаар бэлэн болжээ. Аймгийн удирдлагуудын зүгээс баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмнөх жилүүдэд авдаг байсан үйлчилгээний мөнгөн хураамжийг авахгүй байхаар шийдвэрлэлээ.

Мөн үйл ажиллагаа явуулах нийт үйлчилгээ эрхлэгчдийнхээ цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж, наадамчин олны сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг хангаж өглөө. Түүнчлэн Төв цэнгэлдэхийн хажууд нийтийн боловсон 00-ыг шинээр барьж байгуулсан байна.

Харин одоо баярын өдрүүдэд үйлчилгээ үзүүлэх худалдаа, үйлчилгээнийхэн холбогдох зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа наадамчин олонд үзүүлэх л үлдлээ. 

Холбоотой мэдээ