СЭЛЭНГЭ:Үерийн аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-13 18:57:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс дараах анхааруулга мэдээг ирүүллээ.

Тус байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 13-ны 12.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зэлтэр гол Түшиг сум орчим үерийн түвшинг 8 см-ээр давж үерлэсэн байгаа аж. Иймээс тус голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Холбоотой мэдээ