СЭЛЭНГЭ: Худалдааны төв хөргөлтийн системтэй болж, худалдаа үйлчилгээний таатай орчин бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-15 13:50:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв бол шинэ зах буюу Олон улсын худалдааны төв байдаг.

Тус худалдааны төвийн хувьд хөргөлтийн асуудал хүндрэлтэй. Түрээслэгчдийн хувьд тулгамдсан асуудал байсаар хэдэн жилийн нүүр үзсэн байдаг. Иймээс  энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтээ аймгийн удирдлагуудад удаа дараа тавьсаар иржээ. Аймгийн төвийн нүүр царай болсон эл үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулж, түрээслэгчдийн эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж худалдааны төвийн хөргөлтийн системийн асуудлыг шийдвэрлэж өгсөн байна. Ийнхүү 65.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдааны төв хөргөлтийн системтэй болж, түрээслэгч, үйлчлүүлэгчдийн худалдаа үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрджээ. 

Холбоотой мэдээ