Тарваган тахлын үед авах арга хэмжээний талаар сургалт явуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-11 19:28:29

“Хүн малын гоц халдварт тарваган тахал, хонин цэцэг, шүлхий зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн албадын харилцан ажиллагааг уялдуулах нь” сэдэвт үзүүлэх сургалт өнөөдөр "Баянзүрх" товчоонд болов. 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс Мал эмнэлэг, зэрэг 6 байгууллагын 55 албан хаагч хамтран уг арга хэмжээг зохиосон юм. Энэ үеэр суудлын авто машины тээшнээс тарваганы тулам илрүүлсэн, тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн нийслэлд илэрч байгаагаар цагийн байдал үүсгэн, ажиллажээ. 

Тарваган тахлын эсрэг хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг 7 сарын 25-наас эхлэн Баянзүрх авто техникийн шалган бүртгэх товчоонд 24 цаг, 3 ээлжээр ажиллуулж байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ