Наймдугаар сарын 12-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-08-12 10:22:39

10.00 цагаас Нацагдоржийн номын сангийн Америкийн буланд “Олон улсын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан Зориг сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) хамтран залуучуудад Монгол улсын ардчиллын замналыг таниулах зорилготой цувралынхаа хоёрдугаар боть “Ардчилалд хөл тавьсан 10 жил” –ийг олонд толилуулна. 

10.20 цагт "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол "Чингисийн талбай"-д эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. 

10.30 цагт Монголбанкнаас Орон сууцны үнийн индексийг танилцуулж мэдээлэл хийнэ. 

14.00 цагаас Онцгой байдлын ерөнхий газарт үер, усны осол, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хуралтай. 

Холбоотой мэдээ