ДАРХАН-УУЛ: "Хичээлийн шинэ жил" үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-17 17:01:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Хичээлийн шинэ жил” үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.


Наймдугаар сарын 23-30-ны өдрүүдэд Худалдааны гудамжинд зохион байгуулагдах аж. Үнийн хөөрөгдлийг бууруулах, бүгдийг нэг дор төвлөрүүлж, хичээлийн шинэ жилдээ бэлдэх боломжийг бүрдүүлэх зорилготой уг үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, аж ахуй нэгж байгууллагууд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгүүлэх ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 9966-0266, 9988-0118 дугаарын утсаар лавлах боломжтой аж.

Холбоотой мэдээ