Кофе зүрхийг анагаахад тустай болохыг судалгаагаар тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-08-15 13:45:59

ЛОНДОН. /Xinhua/. Кофе хүний биед сайн эсэхийг хэн нэгэн танаас асуувал та тайлбар өгч чадах уу?

Канадын Йоркийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар, кофе нь зүрхний шигдээсийн улмаас  зүрх судас гэмтэх эрсдлийг бууруулдаг байна.

Өдөрт 1-2 аяга кофе уудаг хүмүүсийг кофе огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчнөөр цаг бусаар нас барах эрсдэл 20 хувь бага байгааг судлаачид олж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, кофе нь зүрхний шигдээс туссан хүмүүсийн зүрхийг эмчилж, зүрхний өөр ямар нэгэн өвчин тусахаас урьдчилан сэргийлэхэд тустай гэнэ.

Гэхдээ кофег тохируулан хэрэглэх нь чухал болохыг судлаачид онцлон тэмдэглэлээ.

Саяхныг хүртэл кофег эрүүл мэндэд хор хөнөөлтэй ундаа гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаануудын тайланд кофе “эрүүл мэндэд тустай” гэх болсон байна. Энэ ундаа нь зүрхэнд сайн төдийгүй элэгний хорт хавдар, Альцгеймерийн өвчин болон цус харвалтаас урьдчилан сэргийлдэг ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ