ХОВД: 2022 онд коллеж төгсөгчдийн 60 хувь нь ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-01 17:16:48

Ховд/МОНЦАМЭ/.  Энэ  хичээлийн жилд “Хөгжил” политехник коллежид 1200 оюутан суралцана


Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж өнөөдөр 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Тус  коллеж нь 130 багш ажилтан, 1200 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас 650 суралцагч  нь энэ хичээлийн жилд 33 мэргэжлийн дагуу шинээр элссэн байна.      

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадамжтай ажилтан бэлтгэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 140-өөд байгууллагатай тус сургууль түншлэлийн холбоотой хамтран ажиллаж байна.  

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг” эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай  уриалга, зарлиг гарсан.  

Энэхүү зарлигт заасны дагуу Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж нь Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн заллаа. 

Хөгжил политехник коллежийг 2021 онд 600 гаруй суралцагч төгссөнөөс 70 хувь нь ажлын байртай болж, амжилттай хөдөлмөрлөж байна. Харин 2022 онд тус коллежийг 671 суралцагч төгссөн бөгөөд нийт төгсөгчдийн 60 хувь нь мөн ажлын байртай болсон гэх судалгаа гарчээ.   

Холбоотой мэдээ