Наймдугаар сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-08-17 09:36:49

09.00 цагаас ШУА-ийн Философийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгээс хамтран ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 2-р байр дахь хурлын танхимд "Орос, Монголын залуучуудын улс төрийн идэвхи, оролцоо " дугуй ширээний уулзалт болно.

11.00 цагаас УЕПГ-аас Прокурорын байгууллагын эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар УЕПГ-ын ДАБХ дарга Э.Амарбат мэдээлэл хийнэ.

11.40 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, УБТЗ, 103 яаралтай түргэн тусламжийн төвд хийсэн шалгалтын талаар хэвлэлийн бага хуралтай.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагаас “Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” 8-р чуулган болох талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.

12.30 цагаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд тухайн бүс нутагт зөвшөөрөлгүй уул уурхай, ашигт малтмал явуулж буй компаниудын үйл ажиллагааг баримттай дэлгэнэ.

Холбоотой мэдээ