Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-08-18 09:28:46

Аргын тооллын 8 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Тооно одтой, хар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана.

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Холбоотой мэдээ