“Сэндли ББСБ”-ын үнэт цаасны арилжаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-27 12:37:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэндли ББСБ” компаниас олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус компанийн андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу эхний өдрийн арилжааны захиалга хүлээн авах цагийг өчигдөр сунгасан юм.


Мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа үзүүлж буй “Сэндли ББСБ” компаниас олон нийтэд санал болгож буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид өчигдөр эхэлсэн юм. Тус компани нийт хувьцааныхаа 29.97 хувь буюу 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр олон нийтэд санал болгож байна.




Тодруулбал, 67 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 150 төгрөгөөр арилжиж байна. Анхдагч арилжаа энэ баасан гараг хүртэл үргэлжлэх юм. Тус компанийн үнэт цаасны захиалгыг  10.00-17.00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авч байна.

Арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх нөхцөлтэйгээр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжиж байна.

 

Монголын Хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнийн мэдээлснээр "Сэндли ББСБ" компанийн хувьцаа нь энэ онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй 9 дэх бүтээгдэхүүн болж байгаа аж

 

 

 

 

Холбоотой мэдээ