Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг вакцинжуулалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-19 09:32:28

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг энэ сарын 22-ноос ирэх сарын 22-ны хооронд зохион байгуулах болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр буюу энэ сарын 18-нд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргаж, дээрх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Мал эмнэлэгийн газар, НМХГ-т үүрэг болгожээ.

Тухайлбал, дүүрэг, хорооны төл малыг вакцинжуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулах, тээврийн хэрэгсэл,  шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гаргахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Харин нийслэлийн Мал эмнэлэгийн газар, НМХГ-т шаардагдах вакцин, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхүүрэг өгсөн байна. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хяналт тавих юм.

Нийслэийн хэмжээнд 129 мянга 961 төл мал байна. Үүнээс 17 мянга 994 тугал, 62 мянга 407 хурга, 49 мянга 560 ишиг байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ