Гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-19 09:38:22

МҮЭХ-ноос энэ сарын 18-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулахыг Ерөнхий сайдаас хүсч, мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд “МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн нийгэмд яаралтай шийдвэрлэх шардлагатай асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн билээ. Гэвч уг саналыг хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулан, нийгэмд тулгамдсан асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэхийг санал болгож байна” гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ