Валютын нөөцийг нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-10-05 09:34:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар,
  • Монгол Улсын стандартын өнөөгийн нөхцөл байдлын талаар,
  • Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ