Э.Бэхбаяр, П.Өнөрбат нар ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 11:44:14

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-ын жинд барилдсан ОУХМ П.Өнөрбат нар ялагдал хүлээлээ.

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний тойрогт Сенегалын бөх Адама Диаттатай барилдсан. Тэрбээр 3:1 харьцаатайгаар ялж байсан ч эцсийн мөчид 2 оноо алдсан. Ингээд  Сенегалын бөх Адама Диатта сүүлд авсан 2 оноогоороо ялалт байгуулсан юм.

74 кг-ын жинд барилдсан ОУХМ П.Өнөрбат эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тэрбээр хоёрдугаар тойрогт Туркийн Сонер Демирташд 4:2 онооны харьцаагаар ялагдлаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ