"Япон-Монгол 50 жил" нөхөрсөг тоглолт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-17 09:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Япон - Монгол 50 жил" хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд амжилттай зохион байгууллаа.

 

Тус нөхөрсөг тоглолтын нээлтэд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон АХБХ-ны Дэд ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нар оролцож үг хэллээ.

 

Энэ үеэр 2015 оноос хойш "Үндэсний Дээд лиг"-т тоглож буй "Би Си Эйч Лионс" клубийн тоглогч Мизухо Сасакид МХБХ-ны "Гавьяаны одон" медалиар шагналаа.


 

Нөхөрсөг тоглолтуудад Монголын 20 хүртэлх насны охидын шигшээ баг, Япон Улсын Элчин сайдын яам, Мобиком корпораци болон МХБХ-ны багуудын хооронд явагдсан юм.

 

МХБХ нь 2015 оноос хойш Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг болон охид, эмэгтэйчүүдийн шигшээ багуудын дасгалжуулагчаар Япон мэргэжилтэн ажиллаж байгаа билээ.



















Холбоотой мэдээ