ДОРНОГОВЬ: Төсвийн орлого 2.3 дахин өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-17 13:43:59

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сарын байдлаар орон нутгийн төсөвт 46 тэрбум 743.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 29.6 хувиар дутуу биелсэн бөгөөд төсвийн орлогын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн байна.

Аймгийн орон нутгийн төсвийн орлогын 71.4 хувийг татварын, 3.0 хувийг татварын бус орлого, 25.6 хувийг хөрөнгийн орлого бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ