Дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2016-08-22 12:58:20

Нийслэлийн Сонгуулийн хорооныр тогтоолоор дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн Сонгуулийн хороог байгуулжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргүүдийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэлийн Сонгуулийн хороог байгуулсан. Уг хороог НЗДТГ-ын Нутгийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргалж байна. Харин гишүүнээр НӨХГ-ын орлогч дарга Т.Батдорж, НАГ-ын дарга С.Гаваа, НХГ-ын орлогч дарга Б.Мөнхцэцэг, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ч.Авирмэд, нийслэлийн Дотоод аудитын албаны Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж нарын хүмүүс ажиллаж байна. Тус хороо өнөөдөр хуралдаж, нийслэлийн 9 дүүргийн сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сонгуулийн хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ