ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Дорноговь аймагт улсын төсвийн 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-17 10:30:19

Дорноговь/МОНЦАМЭ/. Ирэх онд Дорноговь аймагт улсын төсвийн шилжих хөрөнгө оруулалтаар 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ.

Үүнд хүүхдийн зуслан, хүүхдийн парк, ахмадын сувилал, говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар, 800 хүний суудалтай Саран хөхөө театр, 320 хүний суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, цэвэр усны нөөцийн сан, Замын-Үүд суманд соёл урлагийн ордон, 640 хүүхдийн сургууль, лабораторийн барилга, Хатанбулаг суманд 320 хүүхдийн сургууль, Даланжаргалан суманд 15 ортой Эрхүүл мэндийн төв, Сайншанд-Замын-Үүд чинглэлийн авто замаас Өргөн сум хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэл, “Шинэ хөдөө” төслийн хүрээнд хоёр тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт суулгасан байна.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДТУТХ/-ийн дагуу аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх 12 дугаар сарын эхний долоо хоногт болж, аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Өмнөх онд аймгийн нийт төсвийг 56 орчим тэрбум төгрөгөөр баталж байсан юм.   

Холбоотой мэдээ