Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт явуулна

Монголын мэдээ | Хууль
gantuya@montsame.mn
2016-08-25 18:42:50

“Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээний хамтын ажиллагааг дэмжих нь” сургалтыг энэ оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТЗУГ-ын дарга бөгөөд ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбат Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн ажилтан Р.Оюунбилэг, төслийн ажилтан Эмануэла Маскара нарыг хүлээн авч уулзан хамтран хэрэгжүүлж буй төслийн талаар мэдээлэл солилцжээ. Тус байгууллага нь 2013 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг болон жилжин суурьшигч эмэгтэйчүүдийг эрсдлээс хамгаалах төслийг Европын холбооны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж байна. Мөн уулзалтын үеэр тус байгууллагаас төслийн хүрээнд зохион байгуулах дээрх сургалтын талаар ярилцаж төлөвлөжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ