Газрын тосны үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-05 16:14:12

ЛОНДОН. /BBC/. Газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, “Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын газрын тосонд үнийн хязгаар тогтоохоор тохиролцсоны дараа газрын тосны үнэ өсжээ.


Даваа гаргийн өглөө “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 0.6 хувиар өсөж, 86 ам.доллароос дээшилсэн байна.


Өнгөрсөн баасан гарагт “Долоогийн бүлэг” Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд тус улсын газрын тосны үнийг нэг торх тутамд 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцжээ.


Үүний зэрэгцээ газрын тос олборлогч ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг ням гарагт гаргасан юм.


Шинжээчдийн хэлж буйгаар, Хятадын зарим хотод “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байгаа нь мөн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна.


Хятадад “ковидыг тэглэх” бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа баруун хойд нутгийн Өрөмч тэргүүтэй хотуудад хязгаарлалтыг сулруулахаар болжээ. 

Холбоотой мэдээ