Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан томилохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийнхээ дунд санал хураалт явуулахад Д.Ганбат гишүүнийг улираан томилох санал олонхийн дэмжлэг хүлээсэн байна. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Мөн бүлгээр Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч материал дутуу тараагдсан тул хойшлуулж, ирэх лхагва гарагт дахин хуралдахаар болсон байна.
Ч.Ариунболд
Сэтгэгдлүүд