БУЛГАН: Энэ сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-05 10:21:27

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээр энэ сарын дунд үеэр ихэнх нутгаар цаг агаар муудаж, хур тунадас орж, шуургатай байх төлөвтэй байна.

Энэ сард агаарын температур олон жилийн дундаж орчим байх аж. Олон жилийн дундаж нь 2,8-5,7 градус дулаан байдаг. Сарын эхээр ихэнх нутгаар эрс хүйтэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дундуур олон жилийн дунджаас 1-4 градусаар хүйтэн байх төлөвтэй. Хур тунадас олон жилийн дунджийн хэмжээнд унах бөгөөд хоёр, гуравдугаар арав хоногт цаг агаар муудах шинж үе үе ажиглагдах бөгөөд сарын дундуур ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд секундэд 16-18, зарим үед 20-22 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуургатай байх төлөв гарчээ.

Холбоотой мэдээ