К.Фүмио БНСУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-02 11:16:46

ТОКИО. /Reuters/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой хэлэлцээ хийхээр тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд тус улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ талаар “Kyodo” агентлаг Ерөнхий сайдын сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн үгийг эш татан өнөө өглөө мэдээллээ.  


К.Фүмио Африкт хийж буй айлчлалынхаа үеэр Гана улсын нийслэл Аккра хотноо сэтгүүлчдэд, БНСУ-д хийх айлчлалын төлөвлөгөөг эцэслэн гаргаж байгаагаа мэдэгдээд, энэхүү айлчлал нь Япон-БНСУ-ын харилцааг эрчимжүүлэх талаар санал бодлоо илэн далангүй солилцох бололцоог бүрдүүлнэ хэмээн хэлжээ.


Энэхүү айлчлал нь Хирошима хотноо энэ сард болох “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын өмнө болно. Хоёр орны удирдагчид энэ оны гуравдугаар сард Токио хотноо уулзсан юм. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд Японд хийсэн анхны айлчлалын үеэр талууд гуравдагч тал зуучлагч болж асуудлыг шийдвэрлэхэд оролцдог дипломат ажиллагааг сэргээхээр тохиролцсон билээ. 

Холбоотой мэдээ