Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-05-12 14:34:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 5 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи энэ сарын 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2+7 градус, өдөртөө +14+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7+12 градус, өдөртөө +21+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +7+12 градус дулаан байна.

Холбоотой мэдээ