Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы охидын сургуульд тоглоомын талбай тохижуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-06-02 13:35:04

ЖУБА. /UNMISS/. Өмнөд Судан дахь Монголын энхийг сахиулагчид Бентиу хотын охидын сургуульд тоглоомын талбай тохижуулж өгсөн талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа /UNMISS/ Facebook” хуудсандаа мэдээлжээ. 


“Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүд Бентиу хотын охидын сургуулийн гадна талбайг тохижуулж, бичгийн хэрэгсэл, хувцас, өөрсдийн гараар хийсэн тоглоомууд хандивлалаа. Охидын сургуулийн хамт олны зүгээс талархал илэрхийлэв. Энх тайван ийм үйлээс эхэлдэг” гэж UNMISS онцолжээ. 


Өмнөд Суданд энгийн иргэдийг хамгаалах, мөргөлдөөний хөлд нэрвэгдсэн улсад бат бөх энх тайвныг тогтоохоор дэлхийн 73 улсын 20 мянга орчим энхийг сахиулагч, түүний дунд Монголын 800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 










Холбоотой мэдээ