Усанд сэлэлтийн тамирчид улсын рекорд амжилтыг шинэчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-28 17:46:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Фүкүока хотод болж байгаа усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн холимог буухиа сэлэлтэд манай улсын тамирчид Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчилжээ.


Тодруулбал, Э.Ариунтамир, Б.Энхтамир, Э.Эрхэс, Б.Энххүслэн нарын бүрэлдэхүүнтэй дөрвөл уг төрөлд 4:10.45 амжилтаар улсынхаа рекордийг шинэчлэн тогтоосон байна.


Мөн ОУХМ Э.Ариунтамир эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтэд 1:08.59 амжилтаар Монгол Улсын рекордийг шинэчлэн тогтоожээ.

Холбоотой мэдээ