Малчид 284.3 мянган тонн хадлан бэлтгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-15 13:04:44

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд намаржилт хэвийн, 40 гаруй хувьд дунд, Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норовлин, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд ургамалжилт муу  байна хэмээн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Одоогийн байдлаар малчдын түвшинд 1.2 сая тонн өвс, 100.0 мянган тонн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284.3 мянган тонн хадлан  бэлтгэсэн нь өмнөх 7 хоногоос 200.0 мянган тонноор нэмэгджээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэхээс 3722 тонн өвс, 504 тонн тэжээл бэлтгэж эхлээд байна. Энэ жил мал өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчдын дулаан хувцасны багц, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэлийн багц, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багцууд, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар салбарын яам ажиллаж байна.

Б.Заяа
 

Холбоотой мэдээ