Балжинням, дашнямтай өдөр 130 гаруй залуу хос хуримлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-22 10:45:13

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст оны эхний 8 сарын байдлаар нийт 287 өрх шинэ гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлж, Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу  гэрлэлтийн батламжаа авсан байна. Харин өнгөрсөн 9 сарын 19 –ний өлзийт сайн  балжинням, дашням давхцсан өдөр зөвхөн аймгийн хэмжээнд 130 гаруй  залуу хос хуримлажээ.

Ойрад монголчуудын ураг хуримын ёсонд нийтлэг онцлог зүйлс нэлээд тохиолддог.Ойрадууд их төлөв хүүгээ 17-18 насанд нь, орйтлоо гэхэд 25 нас орчимд гэрлүүлж,охиноо 18 нас хүрмэгц мордуулдаг байв.

Бэр гуйх ёс нь хариу шийд авах,сүй бэлэг өгч ургийн холбоог батлах гэсэн хоёр шаттай байжээ.Эхний шатанд хүү талаас хүүхэн талд ам сонсгох, хариу шийд авахаар хоёр удаа очиж ёс төр гүйцэтгэнэ.

Гэхдээ зарим ястанд нутаг орны онцлогтой холбоотой хэдэн удаа очих нь бий.Бэр гуйж очих эхний  очилтыг ойрадууд өөр өөр нэрлэвч утга агуулга нь адил.

Харин сүй бэлэг нь яв цав тогтсон хэмжээгүй, худгүй талын саналыг харгалзан, худ тал өөрийн боломжоор өгдөг байв.

Сүүлийн үед бэрийн талын найрын даа хүргэн талд хичнээн хүнд ямар төрлийн бэлэг өгөх, идээ ундаа хэрхэн бэлтгэх, хэдэн цагт бэрээ өгөх, бурханд дээж тавих зэрэг ёслолыг зааж өгдөг байна.

Харин орчин үед бэл бэнчинтэй айлууд шинэ гэр бүл бэр, хүүхдээ орон сууц, машин бэлэглэх, зурагт,хөргөгч, цахилгаан зуух зэрэг эд бараа өгөлцөж авалцах болжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ