ХӨВСГӨЛ: Хойд бүсийн хаврын их сорилгод 250 гаруй сурагчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-16 10:01:56

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Мөрөн хотод  “Хаврын их сорилго-17” олимпиадыг Хөвсгөлийн залуу математикчид төрийн бус байгууллагаас зохион байгуулав.




Тус олимпиад нь хойд бүсийн математик сонирхдог сурагчдын дунд математикийн хичээлд шамдан суралцах сонирхолыг нэмэгдүүлэх, математикийн авьяастныг тодруулж нээн илрүүлэх зорилготой.




Энэ удаагийн олимпиадад Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Баянхонгор аймгийн 250 гаруй хүүхдүүд өрсөлдсөн, чансаа өндөр боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээ