Зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-09-29 12:07:14

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдэж, 8 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлжээ. 

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa  маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 9 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. Мөн тус дүүргийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban  маркийн авто машины жолооч нь T.Corolla  маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ