ӨМНӨГОВЬ: “Эрүүл шүд” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024
оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг”
хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” аян үргэлжлэн эрчимтэй хэрэгжиж байна.
Аяны
хүрээнд "Говь дент" шүдний төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023
онд орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн
санхүүжилтээр байгуулжээ.
"Говь дент" шүдний кабинет байгуулагдсанаас хойш 4569
иргэнд 154 сая төгрөгийн үнэ бүхий амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээ,
үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн
байна.
2024 оны хоёрдугаар
сарыг “Онцгой
сар” болгон
зарлаж, алба хаагчдыг үзлэг оношилгоонд
хамруулах ажлыг эхлүүлээд байна.
Онцгой
сар аяныг иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө үргэлж бэлэн байдалд цаг
наргүй ажилладаг Онцгой
байдлын газрын хамт олныг
хамруулан үзлэг оношилгоо, эмчилгээ хийж байна.
Өмнөговь аймгийн харьяат, эрүүл мэндийн даатгал
төлдөг иргэд "Говь дент"
шүдний кабинетаар үнэ
төлбөргүй үйлчилгээг нээлттэй
авах боломжтой юм.