ӨМНӨГОВЬ: Хариуцлагатай уул уурхайн тулгуур зарчим болох иргэдийн оролцоог хангаж ажиллахыг санууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны
хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн
орлогын бааз суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг төвлөрүүлж төлөвлөөг биелүүлэх зорилгоор уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд Засаг даргын орлогч
Ц.Дэнээдоржоор ахлуулсан
ажлын баг ажиллалаа.
Тодруулбал, Нарийн сухайтын бүлэг орд, Тавантолгойн бүлэг орд, "Эрдэнэс тавантолгой" ХК, “Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК, Мандал-Овоо сумын “Мандал ресурс" ХХК-ийн удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын хүрээнд салбарын хяналт
шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж,
байгууллагуудын үйл ажиллагаанд төрийн
хяналт шалгалт хийх, байгаль орчныг хамгаалах тухай, усны тухай, ус бохирдуулсны төлбөр, байгалийн
нөөц ашигласны төлбөр, хог
хаягдлын тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дурэм, журам,
аргачлал, норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, учирч болзошгүй эрсдэл, хууль
бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, холбогдох хуулийн
дагуу шийдвэрлэхэд
нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Шалгалтаар уул уурхайн байгууллагууд болон төрийн байгууллагуудын хоорондох хамтын ажиллагааны хууль эрх зүйн орчны зохицуулалт муу, салбарын ерөнхий хуульд туссан ч нарийвчилсан журмууд хангалтгүй, хариуцлагатай уул уурхайн тулгуур зарчим болох иргэдийн оролцоог хангасан зохицуулалт хангалтгүй, ус ашиглалт, нөхөн сэргээлтийн асуудлууд дээр анхаарч ажиллахаар байгааг ажлын баг сануулжээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:
-Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг орон нутгийн төсвийг бүрдүүлэх, бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийж байна. Энд холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, улсын байцаагч нар орж ажиллаж байгаа. Ажлын баг компани тус бүр гарч байгаа зөрчил дутагдлыг даруй арилгуулсан. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дөчин хувь тухайн аймагтаа ордог болсон. Үүнтэй холбоотойгоор туслан гүйцэтгэх компанийн дөчин хувийн татварыг орон нутгийн төсөвт төлдөг болох тал дээр тухайн компаниуд анхаарч ажиллахыг уриаллаа. Хувь хүний орлогын албан татварыг тухайн суманд нь мөн төвлөрүүлдэг болсон. Тиймээс сум өөрөө бие даан асуудлуудаа шийддэг болгох тал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатай. Дээрх асуудлууд дээр санал санаачилга гаргаж, уул уурхайн компаниудтай санал бодлоо солилцож үүрэг зөвлөмж хүргүүллээ. Ажлын баг үр дүнтэй ажиллаж байна гэж үзэж байна.
“Мандал ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашдэндэв:
-Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын баг манай “Мандал ресурс” компани дээр ажиллалаа. Тус ажлын баг компанийн үйл ажиллагааны бүхий л явцад хяналт шалгалт хийлээ. Манай компани шиг шинээр эхлээд бүтээн байгуулалтын шатандаа явж байгаа аж нэгжийн хувьд анхаарах зүйл их байна.
Мөн цаашид илүү сайжрах ямар боломжууд байна, төрийн захиргааны байгууллага хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллах, үйл ажиллагаагаа улам нягтаршуулах тал дээр энэхүү уулзалт илүү тодорхой ойлгомжтой болгож өглөө гэж миний хувьд бодож байна. Мөн нөгөө талаасаа хувийн хэвшил төрийн байгууллагын дэмжлэгийг хууль эрх зүйн орчинд нээлттэй авах боломжоор хангаж өгч байгаа нь илүү их үр шимтэй ажил хэрэгч уулзалт боллоо гэв.