Тарвага агнасан хүмүүст торгууль ногдуулжээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:19:27

Говь-Алтай аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ-аас тарваган тахал өвчнөөс сэргийлэх, хулгайн ангийн зөрчил арилгах зорилгоор аймгийн төвийн албан газар байгууллагуудтай хамтран нийтийн эргүүл хяналтыг байнга хийж байна.

Энэ хугацаанд Дөт, Баарингийн даваа, Далан, Хантайширын нуруу, Хайчин зэрэг газрууд, хотын төвийн түүхий эдийн ченжүүд, гэр хорооллын зарим өрхүүдийг хамруулан хяналт хийж нэлээд зөрчлийг илэрүүлжээ. Нийт 36 удаагийн эргүүл хяналтаар 169 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж согтуугаар жолоо барьсан 3, нийт 12 зөрчлөөр 15 хавх, 8 буу, 46 тарвагыг хураан авч торгууль, шийтгэвэр тооцжээ. Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл сумдын 50 гаруй малчин өрхийг ухуулга сурталчилгаанд хамруулсан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд