Хятадад үйлдвэрлэсэн “агаарын такси”-г гадаадын захиалагчид хүлээлгэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-04-02 14:06:31

ШАНХАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /people.cn/. Шанхай хотод төвтэй “AutoFlight” компанид зохион бүтээсэн  агаарын таксиг гадаадын анхны захиалагчид нийлүүлжээ. Энэ тухай Зүүн Хятадын нисгэгчгүй нисэх онгоцны бааз мэдээлэв.


Эгц дээшээ хөөрч буудаг "Prosperity" /Шэншилун/ гэдэг нэртэй уг цахилгаан хөдөлгүүртэй онгоцыг Японы агаарын тээврийн тэргүүлэгч компанид албан ёсоор хүлээлгэн өгчээ. 


Уг такси Өмнөд Хятадын Шэньжэнь болон Жухай хотын хооронд холын зайн үзүүлэх нислэг үйлдсэн тухай “AutoFlight” өнгөрсөн сард мэдээлж байсан юм. 


Таван хүний суудалтай энэ такси машинаар гурван цаг туулах Сувдан голын бэлчир дэх 50 км замыг ердөө 20 минутын дотор автомат жолоодлогоор туулжээ. Үзүүлэх нислэгийг 86 сая орчим хүн амтай газар нутаг болон Хонконг, Шэньжэн, Макао зэрэг олон улсын нисэх онгоцны буудлуудын ойролцоох агаарын орон зайд үйлдсэн байна. 


Өмнө нь "Mini" болон "Fiat 500" машин дээр ажиллаж байсан Фрэнк Стивенсон "Prosperity"-г зохион бүтээсэн бөгөөд тэрбээр нисдэг таксины салбарт шилжихээсээ өмнө "Ferrari", "McLaren, "Maserati"  загваруудыг мөн зохион бүтээжээ.

Холбоотой мэдээ