СЭЛЭНГЭ: Буриад улсаас нийлүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийг 13 аймагт хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-03 10:07:38

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсаас Монгол Улсад 8.5 мянган тн хүчит тэжээлийг хүмүүнлэгийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.  

 

Энэ тусламжийг хил гаалиар хялбаршуулсан журмаар, гаалийн татваргүй тээвэрлэн хүргэж байна.

 

Дээрх хүмүүнлэгийн ажил өнөөдрийн байдлаар 50 хувьтай явж байгаа бөгөөд нийт 4362 тн хүчит тэжээлийг Буриад улсаас Монгол Улс руу тээвэрлэжээ.

 

Одоогоор орж ирсэн нийт тэжээлийн 3720 тн-ыг Завхан, Увс, Ховд, Төв, Дундговь, Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь гэсэн 13 аймагт хүргээд байгаа юм.

 

Тусламжийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Холбоотой мэдээ