Завханы хүүхэд бүр морин хуур тоглож сурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-10 05:09:55

Завханы БСГ-ийн аргазүйч Ю.Дэлгэрнасан  хөтөч хүүхдээр дамжуулан морин хуурыг амжилттай зааж байна.

Тэрээр  "Тэмүүлэхүй" сэдэвт технологийг аймагтаа нэвтрүүлж 3000-аад морин хуурч хүүхэдтэй болоод байна. Хүүхэд бүрийг амжилттай хөгжүүлсэн арга зүй технологийг 2009 оноос эхлүүлэн аймгийнхаа 24 сумд дэлгэрүүлжээ. Мөн морин хуурын багш нарыг  чадавхижуулах сургалтыг Улиастайд байрлах Морин хуурын төвдөө жил бүр зохион байгуулдаг аж. Өнөөдрийн байдлаар анхан болон дунд шатны сургалтанд 41 багш хамрагджээ. Мөн сургалтын хаалт болгож хоёр жил тутам морин хуурын томоохон тоглолтыг аймагтаа зохион байгуулдаг болжээ. Өдгөө Завханы ерөнхий боловсролын сургууль бүр морин хуурын хамтлагтай болоод зогсохгүй хүүхэд бүр морин хуур тоглож сурч байна.

Мөн Завхан аймгийн “Морин хуурын төв”  “Очирваанийн эгшиглэн” Төрийн бус байгууллага болон өргөжөөд байна.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ