Улиастайчууд 800-аад мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-10 05:11:07

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Улиастайчууд 800-аад мод тарьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Завхан аймгийн Засаг даргын 2016 оны А/238 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 8-ны бямба гаригт зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд 730–аад иргэн 56 аж ахуйн нэгж, байгууллага  оролцож Улиастай сумын Богдын гол багийн Төв цэнгэлдэхийн урд талбайд таван төрлийн мод тарьжээ. Цаашид тарьсан модоо иргэн, байгууллага бүр пайзжуулж усалж тордож ургуулах, ургуулсан модоо эргээд хүлээлгэн өгөх уриалга, үүргийг өглөө.  

Энэ үеэр аймгийн БОАЖГ-аас мод тарих арга аргачлалыг газар дээр нь зааж тогтвортой хөгжил, ногоон хөгжил гэж юу вэ, хэрэглээгээ хязгаарлаж байгаль орчиндоо ээлтэй амьдарцгаая гэх мэтчилэн олон мэдээллийг хүргэлээ.  

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ