Оросын Төмөр замын тэргүүнээр Дворкович томилогдож магадгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-10-10 16:28:43

Оросын “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа тус улсын Засгийн газрын томилогооны тухай сонирхолтой нийтлэл гарчээ. Засгийн газрын  дэд тэргүүн  Аркадий Дворкович РЖД- Оросын Төмөр замын ерөнхийлөгчөөр томилогдож магадгүй тухай бичсэн байна.

 Үүний өмнө Дворковичийн томилгооны тухай энэ сарын эхэнд “Русская планета” интернет порталд бичиж байсан. “Коммерсант”-ын эх сурвалжийн яриагаар, энэ сарын 5-нд Аркадий Дворковичийг  томилох ёстой байсан аж.  Хэрвээ Аркадий Дворкович  РЖД -ийн ерөнхийлөгчөөр томилогдвол, одоогийн Оросын ТЗ-ын тэргүүн   Олег Белозеров Тээврийн сайдаар томилогдох юм байна. Түүнээс гадна  Дворкович  Засгийн газрын шадар сайдаас өөрчлөгдөх болсон гол шалтгааныг “Башнефть”-ийн хувьчлалд Игорь Сечинд ялагдсан явдалтай холбон үзэж байгаа хэмээн хэвлэлд өгүүлжээ.  Харин Дворковичийн одоогийн албан тушаалд тус улсын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров болон  “Роснефть”-ийн тэргүүн  Игорь Сечин нарын  томилгоог  үзэж буй юм.

Оросын зарим хэвлэлүүд Игорь Сечины хувьд, ерөнхийлөгч Путины шууд удирдлагаас өөр бусад ямарч албан тушаал түүний хувьд хоёр дахин буусан явдал хэмээн  үзэж байна.

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ