ӨМНӨГОВЬ: Удам залгасан залуу малчдыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-08 17:16:15

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд уламжлалт мал аж ахуйгаа үе дамжин маллаж байгаа залуу малчдад чиглэсэн зорилтот ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Тухайлбал тус хөтөлбөрт малчдын орлогыг улирлын нөлөөнөөс хамаарал багатай байлгах зорилготой “Чинээлэг малчин” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.

 

Эрдэнэт мал сүргээ өвлөн маллаж, өсгөн үржүүлэхээр малч удмыг залгасан залуу гэр бүлүүдийг бодлогоор дэмжиж, 15 сумын удам залгасан 30 залуу малчин өрхөд 7 дугаар сарын 8-ны өдөр гэр гардуулан өглөө.

 



Малчдыг мэдээллээр хангах аян өрнүүлж, тэдгээрийн мэдлэг, туршлага, чадавхыг дээшлүүлэх, хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэхэд анхаарч ажиллахаа Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж ярилаа. 

Холбоотой мэдээ