ӨМНӨГОВЬ: Оюутан цэргүүдийг говийн байгальтай танилцуулах аяллыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-01 20:51:57

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167 дугаар ангитай хамтран "Оюутан цэрэг-2024" сургалтыг зохион байгуулж байна.

 

Сургалтаар оюутан цэргүүдийг байгалийн үзэсгэлэнт Говь гурвансайхан уулын Ёлын ам, Хавцгайтын амаар аялуулсан бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд орчны хог хаягдлыг цэвэрлэжээ.


 

Мөн Өмнөговь аймгийг сурталчлах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор аймагтай танилцах өдөрлөгийг  долдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулж, говийн бүсийн хурдан морины уралдаан болох “Говь шанх-7” баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, говийн байгаль, түүхийн музей зэрэгтэй танилцуулан байгалийн үзэсгэлэнт газраар явган аяллыг зохион байгууллаа.

 


Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг-2024" сургалтад Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нийт 75 оюутан хамрагдаж байгаа юм. 

Холбоотой мэдээ