Долоо хоногийн дараа Оросуудын ширээн дээр Турк жимс "эргэж" ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-10-12 14:42:51

Оросын  лангуун дээр  долоо хоногийн дараа  Туркийн  жимс эргэж ирэх боломжтой болов.  Шинэ  Засгийн газрын тогтоолоор Турк улсаас тус улсад оруулахыг хориглосон жимсний жагсаалтыг шинэчилжээ.

Өмнө хоригт орсон  бэрсүүт болон ястай  жимсний төрлүүдийг Туркээс  оруулахаар болов. Одооноос  апельсин, мандарин, абрикос, персик, нектарин болон чавга хилээр нээлттэй орж ирнэ.  2016 оны 1 дүгээр сараас Орос улсад Туркээс нийлүүлэх жимс, ногоонд хориг тавьсан билээ. 

Орос улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуйн академийн  Газар тариалан, хүнсний олон улсын  бизнес төвийн тэргүүн  Анатолий Тихоновын үзэж буйгаар,  Хоригийг цуцлах тухай шийдвэр нь цаг үеэ олсон бөгөөд зөв зүйтэй арга хэмжээ гэнэ. Тэрээр  хориг  зах дээр ястай жимсний ургац  зарагддаг зуны сарууд  болон  9 дүгээр сарын турш хэрэгжсэн гэв. Ингэхдээ эдгээр жимсний хэрэгцээг дотоодын нийлүүлэгчид орлуулж  байсан гэж байна. Одоо ястай жимсний  улирал нэгэнт дуусч байгаа болохоор Туркээс эдгээр жимсийг бага хэмжээгээр нийлүүлнэ гэж тэмдэглэжээ. Гэхдээ  бэрсүүт жимсний төрлийн нийлүүлэлт дөнгөж эхэлж байна гэв.

10 дугаар сарын 10-нд Орос улсын ерөнхийлөгч Путин Туркийн Стамбулд  болсон  Дэлхийн эрчим хүчний XXIII их хуралд   оролцож үг хэлсэн бөгөөд тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип  Эрдогантай албан ёсны яриа хэлэлцээр явуулж, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг болон  хамтын ажиллагааны  бусад хэд хэдэн чухал баримт бичгүүдэд  гарын үсэг зуржээ.  

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ