СЭЛЭНГЭ: Нарийн ногооны шинэ сортын үрийг япон технологиор тариалж нутагшуулжээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас Япон улсын
“Мора Жи Эй” групптэй хамтран “Мора агропарк” төслийг хэрэгжүүлэн ажиллаж
байна.
Төслийн хүрээнд
Сүхбаатар сумын “Арвин агро Сэлэнгэ“ хоршоо эрүүл эко хүнсний нарийн ногоонуудын
шинэ сортын үрийг япон технологиор амжилттай тариалж нутагшуулаад байна.
Энэхүү тариалалтаас хураан авсан хүнсний ногоонуудыг Улаанбаатар хотын EMART сүлжээ их дэлгүүрүүдээр борлуулахаар гэрээ байгуулсан байна.