Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-09-07 09:45:17

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад энэ сарын 6-8-нд айлчиж байна.


Өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлалын үеэр буюу есдүгээр сарын 6-8-нд:

Наадамчдын гудамж

Чингисийн өргөн чөлөө

Энхтайваны өргөн чөлөө

Их, бага тойруу

Налайх дүүргийн нутаг дэвсгэр орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийхээр төлөвлөжээ. 


Иймд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулав. 

Холбоотой мэдээ