Ливанд хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлснээ Израил мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-01 09:43:19

ЙЕРУСАЛИМ, 2024 оны аравдугаар сарын 1 /DW/. Ливаны өмнөд хэсэгт хуурай замын довтолгоо хийж эхэлсэн гэж Израилын Батлан ​​хамгаалах хүчин /IDF/ өнөө өглөө мэдэгджээ.


Ливаны өмнөд хэсэгт байрлах Хезболла бүлэглэлийн террорист бай болон дэд бүтцийн эсрэг нарийвчилсан мэдээлэлд үндэслэн хязгаарлагдмал, хэсэг газрыг хамарсан, төлөвлөгөөт хуурай замын дайралт хийж эхэлсэн гэж Израилын арми мэдэгдсэн байна.


Эдгээр бай нь хилийн ойролцоох тосгодод байрладаг бөгөөд Израилын хойд нутгийн оршин суугчдад шууд аюул учруулж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. “Умардын сум” гэдэг нэртэй уг ажиллагаа нь Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн эсрэг дайнтай зэрэгцэн үргэлжилнэ гэж нэмж бичсэн байна.


Израилын талаас Ливан даяар агаарын цохилт өгч, “Хезболла”-гийн олон удирдагчийг устгаснаас хэдэн долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Израилыг дэмжигч орнуудын хувьд Ливан руу газраар дайралт хийхгүй байхыг анхааруулж, 21 хоногийн хугацаатай гал зогсоохыг уриалж байсан юм.



Холбоотой мэдээ