СЭЛЭНГЭ: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Нам олонх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-12 12:14:45

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Сэлэнгэ аймагт Монгол Ардын Нам олонх боллоо.

 

Аймгийн хэмжээнд нийт 67850 сонгогчоос 40942 сонгогч саналаа өгч, аймгийн дүнгээр 60.4 хувийн ирцтэй байв. 41 суудалтай аймгийн ИТХ-д МАН 21, АН 19, ХҮН-аас 1 нэр дэвшигч ялалт байгуулсан байна.

 

Мөн аймгийн 17 суманд МАН 12, АН 5 суманд ялалт байгуулжээ. Тодруулбал, Сайхан Жавхлант, Түшиг, Ерөө, Орхонтуул суманд Ардчилсан нам ялалт байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ