ӨВӨРХАНГАЙ: Урьдчилсан дүнгээр Монгол Ардын нам 29, Ардчилсан нам 12 суудал авсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Өвөрхангай аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Урьдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын 39 тойргийн 41 мандатаас Монгол Ардын нам 29, Ардчилсан нам 12 суудлыг авсан байна. Тодруулбал, Арвайхээр сумын 1, 9, 10 дугаар баг, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Өлзийт, Төгрөг сум, Уянга сумын 33 дугаар тойрог, Хархорин сумын 35 дугаар тойрог, Хужирт сумын 39 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.
Аймгийн
хэмжээнд 114 санал авах байр ажиллаж, 74920 сонгогч саналаа өгөхөөс 59.7 хувь буюу
43604 сонгогч саналаа өгчээ.