БУЛГАН: Урьдчилсан дүнгээр Булган аймагт МАН олонх боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Булган
аймагт Монгол ардын нам 15 суудал авч, олонх боллоо.
Тодруулбал, сонгуулийн урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
29 мандатаас МАН-15, АН-14 мандатыг тус тус авсан байна.
Булган аймгийн 16 сум, 1 тосгоны 76 хэсгийн хороонд санал хураалт зохион байгуулж, нийт 40738 сонгогч саналаа өгөхөөс урьдчилсан дүнгээр 25234 сонгогч саналаа өгснөөр 64,2 хувьтай байлаа. Хяналтын тооллогыг 41 хэсгийн хороо буюу 53,9 хувьд зохион байгууллаа.