ДУНДГОВЬ: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол ардын нам 16 суудал авч, олонх боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-13 09:42:02
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Дундговь аймагт Монгол ардын нам 16 суудал авч, олонх боллоо.


Тодруулбал, Монгол ардын нам 16, Ардчилсан нам 9 суудал авчээ. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 25 мандаттай.


Харин 15 сумаас 8 суманд Монгол ардын нам, 6 суманд Ардчилсан нам олонх болсон байна. Харин Баянжаргалан, Сайхан-Овоо, Адаацаг, Цагаандэлгэр, Дэлгэрцогт суманд нэг мандатын төлөө нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тул өнөөдөр нэмэлт санал хураалт явуулж байна.  


15 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулъя:

1.  Адаацаг сумын ИТХ 21 мандаттай, санал хураалтын урьдчилсан дүнгээр Монгол ардын нам 20 суудал авсан. Нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулж байна.


2. Баянжаргалан сумын ИТХ 15 мандаттай, Монгол ардын нам 9, Ардчилсан нам 5 суудал авсан, нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулж байна.


3.   Говь-Угтаал сумын ИТХ 15 мандаттай, Монгол ардын нам 9, Ардчилсан нам 6 суудал авсан.


4.  Дэрэн сумын ИТХ-ын 21 мандаттай, Монгол ардын нам 11, Ардчилсан нам 10 суудал авсан.


5.   Өндөршил сумын ИТХ 15 мандаттай, Монгол ардын нам 10, Ардчилсан нам 5 суудал авсан.


6.  Хулд сумын ИТХ 21 мандаттай, Монгол ардын нам 16, Ардчилсан нам 5 суудал авсан.


7. Цагаандалгэр сумын ИТХ 15 мандаттай, Монгол ардын нам 10, Ардчилсан нам 4 суудал авсан. Нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулж байна.


8. Эрдэнэдалай сумын ИТХ 25 мандаттай. Монгол ардын нам 13, Ардчилсан нам 12 суудал авсан.


9. Гурвансайхан сумын ИТХ 21 мандаттай. Ардчилсан нам 100 хувийн санал авсан.  


10. Луус сумын ИТХ 15 мандаттай. Монгол ардын нам 4, Ардчилсан нам 11 суудал авсан.


11. Сайнцагаан сумын ИТХ 29 мандаттай. Монгол ардын нам 12, Ардчилсан нам 17 суудал авсан.


12. Өлзийт сумын ИТХ 21 мандаттай. Монгол ардын нам 6, Ардчилсан нам 15 суудал авсан.


13. Дэлгэрхангай сумын ИТХ 21 мандаттай. Монгол ардын нам 8, Ардчилсан нам 13 суудал авсан.


14. Дэлгэрцогт сумын ИТХ 15 мандаттай. Урьдчилсан дүнгээр Монгол ардын нам 7, Ардчилсан нам 7 санал авсан. Нэг мандатын төлөө өнөөдөр нэмэлт санал хураалт явуулж байна.


15. Сайхан-Овоо сумын ИТХ 21 мандаттай. Монгол ардын нам 8, Ардчилсан нам 10, 2 бие даагч хамгийн олон санал авч, төлөөлөгчөөр сонгогдсон. Нэг мандатын төлөө нэмэлт санал хураалт явуулж байна.


Дундговь аймгийн хэмжээнд аймгийн ИТХ-ын 25 мандатын төлөө Ардчилсан намын 25, Монгол ардын намын 25, харин 15 сумын ИТХ-ын 291 мандатын төлөө Ардчилсан намаас 291, Монгол ардын намаас 291, бие дааж 13, нийт 595 хүн нэр дэвшиж оролцсон байна. 

Холбоотой мэдээ